ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, БУСАД АЛБАН ХААГЧИД УЛИРЛЫН АЖЛЫН ҮР ДҮНГИЙН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ

ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, БУСАД АЛБАН ХААГЧИД УЛИРЛЫН АЖЛЫН ҮР ДҮНГИЙН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ

 Нэг. Нийтлэг зүйл
 1.1. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, зөв хүмүүжил төлөвшүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх, бүтээлч үйл ажиллагааг нь дэмжих, боловсролын чанарыг баталгаажуулах, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэн боловсролын үр ашиг, үр өгөөжийг дээшлүүлэхэд “Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам” (цаашид “үр дүнгийн урамшил” гэх)-ын зорилго оршино.
1.2. Үр дүнгийн урамшлыг төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын (цаашид “сургалтын байгууллага” гэх) багш, бусад албан хаагчид ажлын үр дүнг нь харгалзан олгоно.
 Хоёр. Үр дүнгийн урамшил олгох 2.1.
 Үр дүнгийн урамшлыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчийн ажлыг үнэлж, дүгнэх чиглэлээр баталсан журмуудад заасан шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласны төлөө олгоно
 2.2. Үр дүнгийн урамшлыг энэхүү журмын
 2.4, 2.5-д заасан шийдвэрийг үндэслэн сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчийн үндсэн цалингаас дараах хувь хэмжээгээр сар бүр тооцож, улирал тутам олгоно:
 2.2.1. 70-80 оноо авсан бол-10 хувь
 2.2.2. 81-90 оноо авсан бол-13 хувь
2.2.3. 91-100 оноо авсан бол-15 хувь.
 2.3. Төрийн өмчийн сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчийн ажлыг үнэлж, дүгнэх журамд заасан шалгуурын биелэлт 70-аас доош хувьтай үнэлэгдсэн тохиолдолд тухайн албан хаагчид үр дүнгийн урамшил олгохгүй
 2.4. Сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид үр дүнгийн урамшил олгох шийдвэрийг тухайн сургалтын байгууллагын эрхлэгч, захирал гаргана.
2.5. Сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд үр дүнгийн урамшил олгох эсэх асуудлыг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан холбогдох үнэлгээг харгалзан шийдвэрлэнэ